Хэрхэн дэлгүүр үүсгэх вэ?
ЭрмүүнЭрдэнэхуяг
Хөгжүүлэгч
Хэрхэн дэлгүүр үүсгэх вэ?
Бүртгэл

Ердөө 1 минутын дотор өөрийн дэлгүүрийг нээж, орлогоо нэмэгдүүлэн, бизнесээ амжилттай өргөжүүлэх боломж танд бий. Манай shop.mn онлайн худалдааны цахим платформ нь бизнес эрхлэгчдэд дижитал орчинд хялбар, хурдан, найдвартай аргаар борлуулалтаа өсгөх шийдлийг санал болгодог. Өөрөө онлайн дэлгүүрээ нээж, цахим худалдаанд оролцох хувь хүнээс эхлээд том сүлжээ дэлгүүрүүдэд хүртэл зохимжтой тул та яг одоо дэлгүүрээ үүсгээрэй.

Дэлгүүр үүсгэхдээ та манай app.shop.mn админ хэсэгт хандаж, бүртгэл үүсгэнэ. Нэвтрэх хэсгийн доор байрлах Бүртгэл үүсгэх хэсгийг дарж. бүртгэл үүсгэх хуудсанд шилжинэ. Хэрэв бүртгэлтэй бол бүртгэлтэй имэйл хаягаа ашиглан нэвтэрнэ.

Бүртгэл үүсгэх хуудсанд өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөж, Үйлчилгээний нөхцөлтэй танилцсаны дараагаар Бүртгүүлэх товчлуурыг дарж, бүртгэлээ үүсгэнэ.

Мэдээллийг бөглөж, Бүртгүүлэх товчлуурыг дарсны дараагаар Имэйл баталгаажуулах хуудсанд шилжинэ. Таны бүртгүүлсэн имэйл хаягт баталгаажуулалтын 6 оронтой код илгээх ба та тус кодыг бичиж, бүртгэлээ баталгаажуулна.

Бүртгэл баталгаажуулах код нь таны имэйлд дараах байдлаар харагдах ба илгээсэн кодыг оруулна.

Бүртгэлийг амжилттай баталгаажуулсны дараагаар та өөрийн дэлгүүрийн мэдээллийг оруулах хуудсанд шилжинэ. Эхний алхам бол та өөрийн дэлгүүрийн нэрийг оруулах юм. Дэлгүүрийн нэр нь латин болон кирилл аль ч үсгээр байж болно.

Дэлгүүрийн нэрийг оруулснаар дараагийн алхамд шилжих ба зарагдах барааны төрлийг сонгоно. Хэрэв өгөгдсөн төрлүүдээс тохирох төрөл байхгүй бол Бусад бараа гэсэн төрлийг сонгох нь тохиромжтой.

3-р алхамд дэлгүүрийн хандах холбоосыг оруулна. Энэ нь өөрийн дэлгүүрийг илэрхийлэх домэйн нэр болох ба хэрэглэгчид нь тус нэрээр хандаж, таны дэлгүүрт зочлох юм. Хандах холбоос нь зөвхөн латин үсгээр байх бөгөөд давхардахгүй байх ёстой.

Хандах холбоосны домэйн нэрийг оруулсны дараа боломжтой эсэхийг систем автоматаар шалгах ба шалгуурт нийцсэн бол ногоон зөв тэмдэг гарч ирнэ. Та домэйн нэрээ сонгосны дараагаар Дараах товчлуурыг дарж, дэлгүүрийн бүртгэлийг дуусгана.

Дэлгүүр амжилттай үүссэний дараагаар дэлгүүрийн ерөнхий самбар танд харагдах болно. Ийнхүү таны дэлгүүр ердөө 1 минутад хялбар үүслээ! Одоо дараагийн алхам бол Бараа бүтээгдэхүүнээ нэмэх юм. Та эндээс хэрхэн шинээр бараа бүтээгдэхүүн нэмэх талаар мэдэж аваарай.

Шинээр дэлгүүр үүсгэсэн хэрэглэгч бүрдээ бид үнэгүй 2 сарын эрх өгч байгаа бөгөөд манай платформ танд үнэхээр таалагдаж, илүү боломжуудыг ашиглахыг хүсвэл багцаа ахиулах боломжтой. Багц хоорондын ялгааг та эндээс авах боломжтой.

Таны цахим дэлгүүр ийнхүү бэлэн боллоо! Та борлуулалтаа л хариуц, бидэнд бусдыг нь даатга! 🥳

Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ