Шинэ бараа бүтээгдэхүүн нэмэх
ЭрмүүнЭрдэнэхуяг
Хөгжүүлэгч
Шинэ бараа бүтээгдэхүүн нэмэх
Ерөнхий мэдлэг

Шинэ бүтээгдэхүүн нэмэхдээ app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Бүтээгдэхүүн цэсийг сонгож орно.

Бүтээгдэхүүний хуудсанд бүх бараа бүтээгдэхүүний жагсаалт харагдах ба баруун дээд хэсэгт байрлах Бараа нэмэх товчлуурыг дарж, шинэ бүтээгдэхүүн нэмнэ.

Бараа нэмэх хуудасны зохих хэсэгт барааны үндсэн мэдээллүүдийг оруулна.

1-р хэсэгт Барааны гарчиг буюу үндсэн нэрийг оруулна.

2-р хэсэгт Барааны тайлбар болох дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.

Барааны төрөл гэдэг нь үндсэн барааны төрөл хувилбарыг хэлэх бөгөөд нэг бараа нь олон төрөлтэй байж болно. Зөвхөн нэг төрөлтэй бол энэ нь Үндсэн төрөл болно. Жишээлбэл, үндсэн бараа нь Nike брэндийн гүйлтийн пүүз бол төрлүүд нь Ногоон өнгөтэй, 39 размер; Улаан өнгөтэй 40 размер гэх зэргээр байх юм.

3 дахь хэсэгт Барааны төрлийн зураг оруулна. Нэг төрөлд олон тооны зургийг оруулах боломжтой. Зургийн баруун дээр байрлах "Од" товчлуурыг дарснаар сонгосон зургийг нүүрэнд харагдах барааны төрлийн үндсэн зураг болгоно.

Хэрэв таны зураг бэлэн холбоос дээр байрладаг тус зургийг холбоосоор оруулах боломжтой.

Барааны төрлийн үндсэн мэдээлэл болох Барааны үнэ болон Барааны үлдэгдлийг заавал бөглөж оруулна. Бараа үлдэгдэлгүй бол үлдэгдлийг 0 гэж оруулна. Хэрэв бараа нь хямдралтай бол Хямдарсан үнийг оруулж болно. Хямдарсан үнэ болон хямдралын хувь нь хоорондоо хамааралтай тул зөвхөн үнэ эсвэл хувийг оруулахад хангалттай.

Барааг нэмэлтээр Баркод болон Stock Keeping Unit (SKU)-ийн мэдээллээр ялгаж болно. Stock Keeping Unit нь барааны төрлийг таних дахин давтагдашгүй нэршил, код юм. Барааны баркод болон SKU-ийг заавал оруулах шаардлагагүй.

Бараа нь хэмжээст бараа бол Хэмжээний мэдээлэл оруулах хэсгийг асааж, барааны хэмжээг оруулж болно. Хэмжээний утгыг бичиж, нэгжийг сонгоно. Жишээлбэл, бараа нь компьютерын дэлгэц бол урт, өндөр ба өргөн зэргийн хэмжээсийг оруулах юм.

Үндсэн бараа нь олон төрөлтэй бол Төрөл нэмэх товчлуурыг дарж, төрөл нэмнэ.

Үндсэн төрөл гэдэг нь барааны нүүрэнд харагдах, эхний төрөл юм. Үндсэн төрөл болгосноор барааны зураг нь төрлийн сонгогдсон зураг болно. Шинээр төрөл нэмэхэд эхний төрөл нь автоматаар Үндсэн төрөл болох бөгөөд нэмэлтээр Төрлийн нэрийг оруулах шаардлагатай болно. Жишээлбэл, Цагаан/S хэмжээ; Улаан/L хэмжээ гэх мэт.

Хэрэв таны шинээр нэмсэн төрөл нь өмнөх төрөлтэй адил зурагтай бол дахин оруулах шаардлагагүйгээр Өмнөх зурагтай адил гэж сонгож, төрлийн зургийг өмнөх төрөлтэй ижил болгох боломжтой. Шинээр нэмэгдсэн төрөл нь үндсэн төрөл бол Үндсэн төрөл болгох товчлуурыг дарж, үндсэн төрлөөр сонгоно. Төрлийг мөн устгаж, үндсэн ганц төрөлтэй болгох боломжтой.

Тус бараа дээр 1+1, нэгийг авбал 50% хямдралтай, 2+1 зэрэг хямдралуудыг үүсгэхийг хүсвэл Урамшуулал үүсгэх товчлуур дээр дарна.

Хэрэв таны урамшуулал нь 1+1, 2+1 эсвэл нэгийг авбал 50% хямдралтай гэсэн урамшуулал бол тохирох бэлэн урамшууллыг сонгож, автоматаар урамшууллын мэдээллийг бөглөх боломжтой.

1-р хэсэгт Үндсэн бараанаас авах тоо ширхэг буюу сагсанд байх шаардлагатай барааны тоо ширхгийг оруулна. Хамгийн ихдээ 10 ширхгийг оруулж болно. Урамшуулал авах буюу хямдарч буй бараа нь ижил бараа бол Ижил бараа сонголтыг сонгоно. Эхний барааг аваад, өөр барааг хямдралтай болгох бол Бараа сонгох товчлуурыг дарж, хямдрах барааг өөрийн дэлгүүрийн барааны жагсаалтаас хайж, сонгоно.

Бараа сонгох үед дараах цонх нээгдэх ба та хямдрах барааг сонгоно.

2-р хэсэгт Хямдрах барааны тоо ширхэг буюу үндсэн барааг авахад урамшуулал болж орох барааны тоог оруулна. Жишээлбэл, бараанаас авах тоо ширхэг нь 3, хямдрах барааны тоо ширхэг нь 2 бол 3+2 хямдрал буюу гурвийг авбал хоёр үнэгүй гэсэн хямдрал болно.

3 дахь хэсэгт Хямдрах хувийг оруулж өгнө. Үнэгүй урамшуулал бол хямдрах хувийг 100% гэж оруулна.

Нэмэлтээр таны урамшуулал нь хугацаат урамшуулал бол Эхлэх болон Дуусах огноог оруулж өгч болно. Уг огноог заавал бөглөх шаардлагагүй.

Урамшууллын мэдээллийг бөглөж дууссаны дараа Үүсгэх товчлуурыг дарахад барааны урамшуулал маань амжилттай үүсэж, дараах байдлаар харагдана. Урамшууллыг засах болон устгаж болно. Хэрэв дахин шинээр урамшуулал үүсгэх бол Урамшуулал үүсгэх товчлуурыг дарж, өмнөх үйлдлээ дахин давтах байдлаар урамшууллаа үүсгэнэ.

Барааны төлөв нь үндсэн 3 төлөвтэй. Үндсэн төлөв нь Идэвхтэй гэж байна.

  • Идэвхтэй: Уг бараа нь одоогоор дэлгүүрт идэвхтэй зарагдаж байгаа бараа ба бүх хэрэглэгчдэд харагдана.

  • Ноороглосон: Бараа нь одоохондоо идэвхтэй биш, зөвхөн админ хэрэглэгчдэд харагдах бараа юм. Дэлгүүрээр зочлох хэрэглэгчдэд харагдахгүй болно.

  • Архивласан: Дэлгүүрт өмнө нь идэвхтэй зарагдаж байгаад түр хугацаанд зарагдахгүй болсон барааг архивласан төлөвт оруулбал тохиромжтой.

Дараагаар Барааны ангиллыг оруулна. Ангиллын мэдээллийг заавал оруулах шаардлагатай ба ангилалгүй барааг нэмэх боломжгүй. Хэрэв Ангилал өмнө нь оруулсан бол оруулсан бэлэн ангиллаас сонгож оруулна. Ангилалгүй бол Удирдах хэсгийг дарж, шинээр ангилал нэмнэ.

Ангилал нэмэх товчлуурыг дарснаар Үндсэн ангилал нэмнэ. Ангилал нь ихдээ 3 шатлалтай байж болох бөгөөд эхний 1-р шат нь Үндсэн ангилал, дараагаар Дэд ангилал, Дэдийн дэд буюу 3 дахь шат гэсэн зарчмаар ангилагдана. Жишээлбэл, Хувцас гэсэн үндсэн ангиллаас шаталж, Өмд дэд ангилал болж, дэд ангиллаас шаталж Даавуун эсвэл Жинсэн гэх мэтээр ангилах юм.

Ангилал нэмэх товчлуурыг дарахад дараах цонх нээгдэх ба Ангиллын нэрийг оруулж, хадгална.

Үндсэн ангиллыг хадгалах товчлуур дарж үүсгэснээр Гутал ангилал маань бэлэн боллоо. Хэрэв үндсэн ангиллаас шаталж, дэд ангиллыг үүсгэх шаардлагатай бол үндсэн ангилалд харгалзах Нэмэх товчлуурыг дарна.

Гутал гэсэн үндсэн ангилалд харгалзах Дэд ангиллын нэрийг оруулж, дэд ангиллаа үүсгэнэ.

Ангилаын мэдээллийг оруулж дууссаны дараагаар Барааны ангиллыг сонгоно. Сонгохдоо ангиллын урд байрлах цэгэн дээр дарж сонгох юм. Доорх жишээнд өмнө үүсгэсэн Гутал гэсэн үндсэн ангилал болон Гүйлтийн гутал дэд ангиллыг сонгон оруулжээ. Нэг бараа нь олон тооны ангилалд харгалзах болно.

Шаардлагатай бол Барааны тохиргоо хэсгээс нэмэлт тохиргоонуудыг тохируулах боломжтой. Хэрэв таны бараа нь үлдэгдэлгүй бол Үлдэгдэл автоматаар тооцох тохиргоог унтраана.

Дэлгүүрийн Онцлох болон Шинэ бүтээгдэхүүн хэсэгт барааг харуулахыг хүсвэл Онцлох/Шинэ бараа эсэх тохиргоог асаана.

Хэрэв бараа нь биет бус, дижитал бараа бол Дижитал бараа эсэх тохиргоог асаавал тохиромжтой. Богино хугацаанд зарагдах ховор загвар бол Limited Edition эсэх тохиргоог асааж болно.

Дээрх зааврын дагуу шаардлагатай бүх мэдээллийг бөглөж дууссаны дараагаар баруун дээр хэсэгт байрлах Бараа нэмэх товчлуурыг дарж, барааг нэмнэ. Ингэснээр дэлгүүрийн маань анхны бараа амжилттай нэмэгдлээ! 🥳

Shop.mn - Онлайн худалдааны цахим платформ