Домайн нэр авах, тохируулах заавар
EnkhnamuunA
Customer Support
Домайн нэр авах, тохируулах заавар
Ерөнхий мэдлэг

Хэрэглэгч та шинэ домэйн нэр авахад өөр вебсайт руу хандаж хугацаа зарцуулах шаардлагагүй боллоо. Админ удирлагаасаа өөрийн шинэ домэйн нэрийг 2025 оныг дуустал 20%-ийн хөнгөлөлттэй үнээр аваарай!

Домэйн нэр нь онлайн орчинд бизнесээ таниулах, хэрэглэгчдэд хандах замыг нээж өгдөг чухал үйлчилгээ бөгөөд хэрэглэгчид тухайн нэрээр дамжуулан вэб хуудсанд ханддаг.


АНХААРАХ: Өөрийн хувийн домэйн нэрийг худалдаж авахад үнэгүй багцад 20%-ийн хөнгөлөлт үйлчлэхгүй болохыг анхаарна уу. /Төлбөртэй бүх багцад хөнгөлөлт үйлчилнэ./

Домэйн нэрийг худалдан авах тохиолдолд:

  • Заавал ДАН системээр баталгаажсан дэлгүүр байх

  • Зөвхөн дэлгүүрийн эзэн эрхтэй хэрэглэгч байх шаардлагатайг анхаарна уу!

Домэйн нэр холбох болон домэйн нэр худалдан авах-даа app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Домэйн нэр цэсийг сонгож орно. Домэйн нэр удирдах хуудсанд дараах тохиргоонууд гарч ирнэ.


1. Дэлгүүрийн домэйн нэрийг солих: Системээс үнэгүй ашиглах боломжтой .shop.mn-тэй домэйн нэрийг солих боломжтой.

2. Хувийн домайн нэр: Өөрийн бүртгэлтэй хувийн домэйн нэрээ тохируулах. "Холбох заавар" товчлуур дээр дарж зааврын дагуу холбох боломжтой.

3. Шинэ домайн нэр авах:

  • Өөрийн авахыг хүсэж буй домэйн нэрийг бичиж шалгах дээр дарна.

  • Таны оруулсан нэр авах боломжтой тохиолдолд худалдан авах товчлуурыг дарж төлбөрийн хэсэг рүү шилжинэ. /Худалдан авах боломжгүй гэсэн тохиолдолд нэрээ өөрчлөн оруулж дахин шалгах товчлуур дээр дарна./

  • Төлбөр төлөх хэсэгт төлбөрийн аргаа сонгон төлбөр төлөх товчлуурыг дарна.

  • Төлбөр шалгах товчлуур дээр дарж төлбөр төлөгдсөн эсэхийг шалгана. Төлбөр бүрэн төлөгдсөний дараа таны домэйн нэр баталгаажиж 1 жилийн хугацаатай ашиглах эрх нээгдэнэ.


  • Хэрэв таны төлбөр төлөгдөөгүй тоихолдолд "Миний авсан домэйн нэрнүүд" хэсэгт хүлээгдэж буй төлөвт шилжинэ.

  • Төлбөрийн нэхэмжлэхийг "Нэхэмжлэл" товчлуур дээр дарж дахин авах боломжтой.

  • Төлбөр төлөгдөөгүй домэйн нэрийг устгах боломжтой.