Сэтгэгдэл хянах
ЭрмүүнЭрдэнэхуяг
Хөгжүүлэгч
Сэтгэгдэл хянах
Бусад зааврууд

Та хэрэглэгчдийн бичсэн бараа бүтээгдэхүүний сэтгэгдлийг хянаж оруулах боломжтой. Хэрэглэгч нь бараа бүтээгдэхүүн дээр сэтгэгдэл үлдээх ба зөвхөн тус барааг худалдан авсан үед сэтгэгдэл үлдээнэ. Хэрэглэгчийн сэтгэгдлийг мөн унтраах боломжтой.

Сэтгэгдлийг унтраахдаа app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Дэлгүүрийн тохиргоо цэсийг сонгож орно. Дэлгүүрийн тохиргоо хэсгээс Сэтгэгдэл тохиргоог унтрааснаар хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх боломжгүй болно.

Сэтгэгдэл хянах тохиргоог тохируулахдаа мөн Дэлгүүрийн тохиргоо хэсгээс Сэтгэгдэл хянах тохиргоог асаана. Ингэснээр хэрэглэгчдийн бичсэн бараа бүтээгдэхүүний бүх сэтгэгдлийг хянаж оруулдаг болох юм.

Сэтгэгдэл хянах тохиргоог асаасан үед хэрэглэгчдийн бүх сэтгэгдэл дараах байдлаар харагдана. Хэрэглэгчийн сэтгэгдэл шаардлагад нийцэх бол сэтгэгдлийг баталгаажуулж, зөвшөөрнө. Хэрэв сэтгэгдэл нь шаардлагад нийцэхгүй бол татгалзана. Татгалзсан сэтгэгдэл нь зөвхөн сэтгэгдлийг бичсэн хэрэглэгчдэд татгалзсан хариутай харагдах бөгөөд бусад хэрэглэгчдэд харагдахгүй.

Хэрэглэгч сэтгэгдлийг оруулсны дараа Хүлээгдэж буй төлөвт сэтгэгдэл нь шилжих ба доорх байдлаар хэрэглэгчид харагдана. Хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэгдэл нь барааны үндсэн сэтгэгдэл болох ба бусад хэрэглэгчдэд харагдах юм.

Сэтгэгдлийг зөвшөөрсөн үед Хүлээгдэж буй сэтгэгдлийн жагсаалтаас сэтгэгдэл устах ба баруун дээр хэсэгт Сэтгэгдэл зөвшөөрөгдлөө гэсэн мэдэгдэл гарч ирнэ.

Зөвшөөрсөн сэтгэгдэл нь хэрэглэгчдэд доорх байдлаар үндсэн сэтгэгдэл хэлбэрээр харагдана.

Ийнхүү та хэрэглэгчдийн сэтгэгдлийг хянах боломжтой боллоо! 🥳

Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ