Бэлгийн карт үүсгэх
EnkhnamuunA
Customer Support
Бэлгийн карт үүсгэх
Ерөнхий мэдлэг

Бэлгийн карт үүсгэхдээ app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Бэлгийн карт цэсийг сонгож орно.


Бэлгийн картын хуудсанд таны үүсгэсэн бүх бэлгийн картын жагсаалт харагдах ба баруун дээд хэсэгт байрлах Бэлгийн карт үүсгэх товчлуурыг дарж, хэрэглэгчдэд зориулсан бэлгийн картыг шинээр үүсгэнэ.


Бэлгийн карт үүсгэх хуудасны зохих хэсэгт мэдээллийг дарааллын дагуу оруулна.

1-р хэсэгт Бэлгийн картны загварыг сонгоно.

2-р хэсэгт Бэлгийн картны үнийн дүн оруулна. /Доод хэмжээ 5,000₮, дээд хэмжээ 500,000₮ байна./

3-р хэсэгт Хүлээн авагчийн мэдээлэл-ийг дарааллын дагуу үнэн зөв бөглөнө.

  • Илгээх огноог оруулснаар таны үүсгэсэн Бэлгийн карт нь тухайн сонгогдсон өдөр хүлээн авагчийн и-мэйл хаягаар илгээгдэнэ.


Таны үүсгэсэн Бэлгийн карт дараах байдлаар харагдана.

  • Бэлгийн картыг хүлээн авагч руу ашиглах заавартай нь хамт илгээдэг тул нэмэлт заавар илгээх шаардлагагүй.

  • Цуцлах товчлуур дээр дарж Бэлгийн картыг хүчингүй болгох боломжтой.

  • И-мэйл илгээх товчлуур дээр дарж Бэлгийн картыг хүлээн авагч руу дахин илгээх боломжтой.


Дэлгүүрийн тохиргоо цэс рүү орж Бэлгийн карт ашиглах боломжтой гэсэн сонголтыг асаах шаардлагатай. Энэ тохиргоо хийгдээгүй тохиолдолд хэрэглэгч Бэлгийн карт ашиглан төлбөр төлөх боломжгүйг анхаарна уу!