Дансны мэдээлэл тохируулах
ЭрмүүнЭрдэнэхуяг
Хөгжүүлэгч
Дансны мэдээлэл тохируулах
Төлбөр, тооцоо

Дансны мэдээллийг тохируулснаар та өөрийн дансанд данс шилжүүлгээр төлбөр хүлээн авах боломжтой болно.

Дансны мэдээлэл тохируулахдаа app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Дэлгүүрийн тохиргоо цэсийг сонгож орно. Дэлгүүрийн тохиргоо хуудасны дээд хэсэгт Дансны мэдээлэл тохируулах хэсэг байна. Шинээр данс тохируулахдаа Данс тохируулах товчлуурыг дарна.

Данс тохируулах товчлуурыг дарахад Дансны мэдээлэл оруулах цонх нээгдэх ба зохих мэдээллийг зааврын дагуу оруулна.

  • 1-р хэсэгт Банкны жагсаалтаас та өөрийн дансны Банкийг сонгоно. Жишээлбэл, таны данс Голомт банкны данс бол Голомт банкийг сонгох юм.

  • 2-р хэсэгт зөвхөн Дансны дугаарыг оруулна. Зөв оруулсан эсэхээ сайтар шалгаж оруулна уу. IBAN дугаарыг оруулах шаардлагагүй.

  • 3 дахь хэсэгт Дансны IBAN дугаарыг оруулна. Энд бүтэн дансны дугаартай IBAN дугаарыг оруулахыг анхаарна уу.

  • Сүүлийн 4-р хэсэгт Данс эзэмшигчийн нэрийг кириллээр бичиж оруулна. Жишээлбэл, Бат Болд.

Шаардлагатай мэдээллийг бөглөж дууссаны дараа Дансны мэдээлэл зөв байна гэсэн баталгаажуулалтыг идэвхжүүлнэ. Таны дансны мэдээлэл үнэн зөв байвал Хадгалах товчлуурыг дарж, дансны мэдээллээ тохируулна.

Ингэснээр та амжилттай данс шилжүүлгээр төлбөр хүлээн авах боломжтой боллоо! 🥳

Shop.mn - Онлайн худалдааны цахим платформ