Хүргэлтийн үнэ тохируулах
ЭрмүүнЭрдэнэхуяг
Хөгжүүлэгч
Хүргэлтийн үнэ тохируулах
Ерөнхий мэдлэг

Хэрэв таны дэлгүүр нь хүргэлттэй бол та хүргэлтийн үнээ тохируулж болно.

Хүргэлтийн мэдээллийг тохируулахдаа app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Дэлгүүрийн тохиргоо цэсийг сонгож орно.

Хүргэлтийн мэдээлэл хэсэгт захиалгын хүргэлтийн мэдээллийг өөрийн дэлгүүрийн онцлогт тохируулан хадгална. Нийт үндсэн хүргэлтийн 5 төрөлтэй байна.

  • Хүргэлттэй (Үнэ тогтмол) төрөл нь бүх хүргэлт нь адил үнэтэй гэдгийг илтгэнэ. Хүргэлтийн зай, шаардагдах хугацаа, овор хэмжээ хамаарахгүйгээр бүх хүргэлт нь тогтмол үнэтэй бол энэ төрлийг сонгоно. Тогтмол хүргэлтийн үнийг Хүргэлтийн үнэ хэсэгт оруулж өгнө. Доорх зурагт хүргэлтийн үнийг тогтмол 8'000₮ гэж тохируулсан байна. Хэрэв орон нутагт хүргэлтгүй бол Орон нутагт хүргэлттэй эсэх тохиргоог унтраана. Ингэснээр хэрэглэгчид орон нутагт захиалга хийх боломжгүй болох юм.

  • Хүргэлтгүй төрөл нь хэрэв таны дэлгүүр нь хүргэлтгүй, зөвхөн салбар дээрээс ирж авдаг бол энэ төрлийг сонгох нь тохиромжтой.

  • Тодорхой үнийн дүнгээс дээш үнэгүй төрөл нь хэрэв захиалгын дүн нь тодорхой үнийн дүнд хүрсэн бол хүргэлт үнэгүй болох хэлбэр юм. Үнэгүй захиалгын дээд үнийн дүн талбарт та тодорхой үнийн дүнг оруулж өгснөөр тус үнийн дүнд хүрсэн захиалгад хүргэлт үнэгүй гэж тохируулах юм. Доорх зурагт хүргэлтийн үнэ 8'000₮ ба захиалгын үнэ 125'000₮ хүрсэн үед хүргэлт нь үнэгүй болно.

  • Хүргэлттэй (Үнэ тусдаа өөрсдөө тооцож авна) төрөл нь хүргэлт хийгдэж дууссаны дараагаар өөрсдөө нэмэлтээр тооцох авах төрөл юм. Хэрэв таны хүргэлтийн үнэ нь уян хатан, хүргэлтийн байршил, нөхцөлөөс хамаардаг бол энэ төрөл тохиромжтой. Иймд хүргэлтийн үнийг Shop.mn платформоос тооцож авахгүйгээр, өөрөө тусдаа дансны шилжүүлгээр үнийн дүнг хүлээж авах юм.

  • Бүх хүргэлт үнэгүй төрөл нь захиалга бүрийн хүргэлт нь нөхцөлөөс хамаарахгүйгээр үнэгүй байх юм.

Хүргэлтийн мэдээллийг оруулсны дараа Хадгалах товчлуурыг заавал дарж, мэдээлээ хадгална.

Таны дэлгүүр ийнхүү уян хатан хүргэлтийн үнэтэй боллоо! 🥳

Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ