Брэнд нэмэх
ЭрмүүнЭрдэнэхуяг
Хөгжүүлэгч
Брэнд нэмэх
Бусад зааврууд

Өөрийн дэлгүүрт зарагдаж буй бараануудыг брэнд жагсаалтуудыг та оруулах боломжтой. Олон төрлийн барааг брэндээр нь ангилан ялгахад тохиромжтой байна. Зөвхөн нэг брэндийн барааг сонирхсон хэрэглэгчдэд брэндээр ангилагдсан барааг үзэхэд хялбар байна.

Брэнд үүсгэхдээ app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Брэнд цэсийг сонгож орно.

Баруун дээр хэсэгт байрлах Брэнд нэмэх товчлуурыг дарж, брэнд үүсгэнэ.

Брэнд нэмэх товчлуурыг дарснаар Шинээр брэнд нэмэх нүүр хуудас гарч ирэх ба брэндийн мэдээллийг оруулна.

  • 1-р хэсэгт Брэндийн нэрийг оруулна.

  • 2 дахь хэсэгт Брэндийн зургийг оруулах ба талбар хэсэг дээр дарахад өөрийн төхөөрөмжөөс зураг оруулах цонх гарч ирнэ. Тохирох зургийг сонгож оруулахад брэндийн үндсэн зураг амжилттай тохируулагдана.

  • Брэндийн тайлбар бичвэр шаардлагатай бол Брэндийн тайлбар хэсэгт оруулж болно. Мэдээллийг заавал оруулах шаардлагагүй.

Зохих мэдээллүүдийг оруулж дууссаны дараагаар Хадгалах товчлуурыг дарж, брэндийг үүсгэнэ.

Үүссэн брэндүүд нь Брэнд хуудсанд харагдах ба брэндийн мэдээллийг засах, устгах боломжтой.

Ийнхүү таны дэлгүүр өөрийн гэсэн брэндтэй боллоо! 🥳

Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ