
Шинэ бүтээгдэхүүн нэмэхдээ app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Бүтээгдэхүүн цэсийг сонгож орно.

Бүтээгдэхүүний хуудсанд харагдах Excel-с оруулах товчлуур дээр дарна.

Excel-с оруулах хуудасны зохих хэсэгт шаардлагатай мэдээллүүдийг оруулна.

1-р хэсэгт Загвар файл татах товчлуурыг дарж үндсэн загварыг татаж авна.

Загварыг татаж авсны дараа Excel file-ийг бүрэн бөглөнө.
Анхаарах: * тэмдэгтэй багануудыг заавал бөглөх ёстой бөгөөд хоосон орхисон тохиолдолд "импорт" хэсэгт алдаа заан бараанууд нэмэгдэхгүйг анхаарна уу!

Барааны зургийг URL буюу "линк" болгон хуулж оруулна.
Зураг линк болгох: https://postimg.cc
Линкээр орж "Do not resize my image" гэсэн тохиргоог 3840х2160-4K quality болгож сонгоно.
Choose images товчлуур дээр дарж зургаа сонгож оруулна.

Зураг амжилттай линк болох бөгөөд "Direct copy" хэсэгт байрлах линкийг хуулж авна.
Хуулсан линкийг Excel дээрх "Барааны зураг [URL]" баганад оруулна.

2-р хэсэгт Файл сонгох товчлуур дээр дарж бөглөсөн файлаа сонгож оруулна.

3-р хэсэгт:
Ноорог байдлаар оруулан зөвхөн өөрөө харах боломжтой /хэрэглэгчдэд харагдахгүй/.
Идэвхтэй тохиргоог сонгосноор таны бараанууд дэлгүүр дээр шууд байрших болно.
Бүх тохиргоог зааврын дагуу хийсний дараа Импортлох товчлуур дээр дарснаар таны бараанууд амжилттай нэмэгдлээ!🥳
