
Домэйн нэр нь онлайн орчинд бизнесээ таниулах, хэрэглэгчдэд хандах замыг нээж өгдөг чухал үйлчилгээ бөгөөд хэрэглэгчид тухайн нэрээр дамжуулан вэб хуудсанд ханддаг.
Shop.mn нь таны дэлгүүрт зориулж нэр.shop.mn гэсэн домэйнээр хангаж өгдөг. Хэрэв та өөрийн гэсэн домэйн нэртэй бол энэхүү анх өгөгдсөн домэйн нэрийг солих боломжтой.
АНХААРАХ: Өөрийн хувийн домэйн нэрийг зөвхөн Ultimate болон түүнээс дээш багц авсан дэлгүүрүүд холбох боломжтойг анхаарна уу.
Хувийн домэйн нэр холбохдоо app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Дэлгүүрийн тохиргоо цэсийг сонгож орно. Дэлгүүрийн тохиргоо хуудасны доод хэсэгт Хувийн домэйн нэр тохируулах хэсэг байна.

Домэйн нэр оруулах хэсэгт өөрийн домэйн нэрийг бичиж, Тохируулах товчлуурыг дарна. Жишээлбэл, example.mn гэх мэтээр оруулна.
Тохируулах товчлуурыг дарахад дараах Домэйн нэр тохируулах зааврыг харуулсан цонх нээгдэнэ. Өөрийн хувийн домэйн нэрийг холбоход домэйнийг IP хаягаар заавал чиглүүлэх шаардлагатай тул та өөрийн домэйн нэрээ бүртгүүлсэн байгууллагын системээр нэвтрэн DNS удирдах хэсэг рүү ороод, A record буюу IP хаяг руу чиглүүлэх хэсэгт 202.131.1.6 гэсэн IP хаягийг оруулна.

Хэрэв таны домэйн нь Cloudflare дээр бүртгэлтэй бол https://dash.cloudflare.com/login холбоосоор дамжин өөрийн Cloudflare бүртгэлээр нэвтэрнэ.

Нэвтэрсний дараагаар өөрийн холбох домэйн нэрийг сонгож, орно.

Домэйн нэрийг сонгон ороход удирдлагын хэсэг гарч ирэх ба зүүн цэсээс DNS тохиргооны хэсгийг дарна.

DNS тохиргооны хуудсанд DNS удирдлагын хэсэг байх ба Add Record гэсэн товчлуурыг дарж, шинээр A Record нэмнэ.

Type буюу Төрлийн утгыг A гэж сонгоно.
Name буюу Нэр хэсэгт эхлээд @ гэж оруулна. Арын домэйн нэрийг бичих шаардлагагүй.
IPv4 хаяг хэсэгт 202.131.1.6 гэсэн IP хаягийг чиглүүлж өгнө. Ингэснээр таны хувийн домэйн нэр нь Shop.mn-ийн үүсгэсэн дэлгүүрт тань холбогдоно.
Proxy status тохиргооны Proxied гэсэн сонголтыг заавал унтрааж, DNS Only горимд шилжүүлнэ.
TTL хэсэгт 2 минут гэсэн утгыг сонгоход хангалттай.

Жич: DNS мэдээлэл шинэчлэгдэхэд дэлхий дахинд тархах хугацаа гэж байдлаг тул DNS тохиргоог сольсноос хойш 24 цагийн дараа шинэчлэлт бүрэн хийгддэг.
Зөв тохиргоо хийгдсэнээс хойш 24 цагийн дотор таны домэйн нэр идэвхжих ба үүний дараа Домэйн нэр шалгах товчлуурыг дарж шалгана. Тохиргоо зөв хийгдсэн бол таны хувийн домэйн нэр холбогдож, Идэвхтэй төлөвт амжилттай шилжинэ.
Жич: Хэрэглэгчид таны сайтад хоёр янзаар хандах боломжтой байдаг.
example.mnwww.example.com
Иймээс та хүсвэл www-г CNAME бичлэг болгон үндсэн домэйн руугаа зааж өгч болно. Энэ нь хэрэглэгчид хоёр хувилбараар (www-тэй болон www-гүй) сайтад нэвтрэх боломжийг олгоно. Утга дээрээ өөрийн домэйн, жишээлбэл example.mn. гэх зэргээр төгсгөлдөө цэгтэй утгаар оруулна.

Таны дэлгүүрт ийнхүү хувийн домэйнээр хандах боломжтой боллоо! 🥳
Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ