
Шинэ салбар нэмэхдээ app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Салбар удирдах цэсийг сонгож орно.

Салбарын хуудсанд салбаруудын жагсаалт харагдах ба Салбар нэмэх товчлуурыг дарж, шинэ салбар нэмнэ. Салбар нэмэх хуудасны зохих хэсэгт салбарын үндсэн мэдээллүүдийг оруулна.

1-р хэсэгт Салбарын нэр буюу үндсэн нэрийг оруулна.
(Жишээ: Төв салбар, Галакси тауэр салбар гэх мэт)
2-р хэсэгт Салбарын байршил болох дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.
3-р хэсэгт Салбарын холбоо барих дугаар шаардлагатай бол нэмэлт холбоо барих дугаарыг оруулна.
4-р хэсэгт Ажиллах цагийн хуваарь - ажиллах өдөр болон цагийн дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.
5-р хэсэгт Салбарын зураг - Хэрэв шаардлагатай бол салбарын зураг оруулах боломжтой.
6-р хэсэгт Нэмэлт тохиргоо:
Захиалга хийх үед хэрэглэгч салбарыг сонгон очиж авах боломжтой бол тохиргоог асааж идэвхтэй болгоно. Түр хугацаанд ажиллах боломжгүй бол тохиргоог унтрааж идэвхгүй болгоно.
Хэрэв тухайн салбар нь олон салбар бүхий дэлгүүрийн төв салбар бол үндсэн салбар эсэх тохиргоог асаана. Ингэснээр захиалга хийгдэх үед автоматаар энэ салбарыг хамгийн эхэнд сонгох боломжтой болно.
Дээрх зааврын дагуу шаардлагатай бүх мэдээллийг бөглөж дууссаны дараагаар доод хэсэгт байрлах Хадгалах товчлуурыг дарж, салбар нэмнэ. Ингэснээр дэлгүүрийн маань салбар амжилттай нэмэгдлээ! 🥳
Shop.mn - Онлайн худалдааны цахим платформ