
Та дэлгүүрийнхээ зарим хуудсуудын агуулгыг өөрөө үүсгэх боломжтой гэдгийг та мэдэх үү? Тэгвэл энэ зааврыг дагахад та өөрийн гэсэн тохируулгат хуудсуудтай болно.
Өөрөө агуулгыг нь тохируулах боломжтой нийт 4 хуудас байдаг. Бидний тухай хуудас болон Дэлгүүрийн нөхцөлүүдийг харуулах хуудас байна. Дэлгүүрийн нөхцөлд Үйлчилгээний нөхцөл, Хүргэлтийн нөхцөл болон Төлбөрийн нөхцөл гэсэн нөхцлүүд багтана.
Дэлгүүрийн тохируулгат хуудсуудыг тохируулахдаа app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Бидний тухай хуудас цэсийг сонгож орно.
Текст засварлагч дээр та дэлгүүрийн товч бидний тухай танилцуулгын мэдээллийг оруулсны дараагар Хадгалах товчлууыг дарж, хадгална. Таны оруулсан агуулгатай Бидний тухай хуудас нь нэр.shop.mn/about холбоос дээр үүсэх юм.

Дэлгүүрийн нөхцөлүүд дээр мөн адил нөхцөлийн мэдээллийг оруулсны дараагаар Хадгалах товчлуурыг дарж, хадгална.

Эдгээр тохируулгат хуудсууд нь таны дэлгүүрийн доор буюу хөл хэсэгт МЭДЭЭЛЭЛ бүлэгт харгалзан харагдана.

Дэлгүүр маань ингэснээр өөрийн гэсэн тохируулгат хуудастай боллоо! 🥳
Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ