
Та өөрийн дэлгүүрт нийтлэл оруулах боломжтой. Standard болон түүнээс дээш багц худалдаж авсан дэлгүүрүүд нийтлэл бичих боломжтой. Нийтлэл оруулах тооны хязгаар байхгүй тул та хэдэн ч нийтлэл хүссэнээрээ оруулж болно.
Нийтлэл оруулахдаа app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Нийтлэл цэсийг сонгож орно.
Нийтлэл хэсэгт нийтлэлүүдийн жагсаалт харагдах ба шинээр нийтлэл нэмэхдээ баруун дээр байрлах Нийтлэл нэмэх товчлуурыг дарна.

Нийтлэл нэмэх хуудсанд нийтлэлийн гарчиг, эх текст болон үндсэн нүүр зургийг оруулна. Текст засварлагч нь хэрэгцээг хангахуйц бүх багажуудыг хамруулсан ба зураг оруулах боломжтой. Нийтлэлийн агуулгыг оруулж дууссаны дараа Нийтлэх товчлуурыг дарж, нийтлэлийг үүсгэнэ. Мөн та нийтлэлийг Ноороглох товчлуур дарж, Ноорог төлөвт оруулж болно. Ингэснээр хэрэглэгчдэд нийтлэл нь харагдахгүй, зөвхөн админ хэрэглэгчид харагдана.

Нийтэлсэн нийтлэл нь админ хэсэгт доорх байдлаар харагдана. Оруулсан нийтлэлийг дахин засварлаж, устгаж болно.

Оруулсан нийтлэл нь дэлгүүрийн хуудсанд хэрэглэгчдэд доорх байдлаар харагдана. Нийтлэлүүдийг нэр.shop.mn/blog гэсэн холбоосоор хандаж, унших боломжтой.

Ийнхүү та дэлгүүртээ нийтлэл оруулж чаддаг болж, таны дэлгүүр нь нийтлэлтэй, мэдээллийг хүргэх чадвартай дэлгүүр боллоо! 🥳
Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ