LendDy зээлийн үйлчилгээ холбох
EnkhnamuunA
Customer Support
LendDy зээлийн үйлчилгээ холбох
Төлбөр, тооцоо

Өөрийн дэлгүүр дээрээ LendDy зээлийн үйлчилгээг холбохын тулд:

  • Тухайн байгууллагатай гэрээ байгуулж, үйлчилгээг ашиглах эрх авсан байна.

  • Гэрээ байгуулсны дараа зааврын дагуу холболтод шаардлагатай мэдээллүүдийг бүрдүүлж, дэлгүүрийн нэрийн хамт support@shop.mn мэйл рүү илгээнэ.


Алхам 1

star.merchant.lend.mn/auth линкээр орж, өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.

Алхам 2

Тохиргоо цэсэд байрлах "API Credential management" дарж орно.

Алхам 3

Баруун дээд буланд байрлах "API Credential үүсгэх" товчлуур дээр дарна.

Алхам 4

"API Credential үүсгэх" товчлуурыг дарснаар мэдээлэл бөглөх цонх гарч ирэх ба "Webhook URL" хэсэгт https://api.shop.mn/order/payment/lend линкийг хуулж оруулаад "Хадгалах" товчлуурыг дарна.

Алхам 5

Хадгалах товчлуур дээр дарснаар "Код хуулах" цонх гарч ирэх ба "Client secret" хэсэгт байрлах кодыг хуулж хадгалана.

Анхааруулга: "Client secret" хэсэгт байрлах нууц үгийг дахин харах боломжгүй тул заавал хадгалж авна уу!

Алхам 6

Таны үүсгэсэн "API Credential" нь дараах байдлаар харагдах ба "Client ID", өмнө нь хадгалсан "Client secret" болон дэлгүүрийн нэр бүхий мэдээллүүдээ support@shop.mn мэйл рүү холболт хийлгэх хүсэлтийн хамт илгээнэ.


Бид таны илгээсэн хүсэлтийн дагуу мэдээллийг шалган, холболтын тохиргоог хийнэ.

Ингээд таны дэлгүүр LendDy зээлийн үйлчилгээг ашиглах боломжтой боллоо! 🥳