Нүүр баннер тохируулах
ЭрмүүнЭрдэнэхуяг
Хөгжүүлэгч
Нүүр баннер тохируулах
Бусад зааврууд

Нүүр баннер нь дэлгүүрийн эхэн нүүрэнд харагдах урсдаг баннер зураг юм. Олон тооны нүүр баннер оруулж болно.

Нүүр баннер тохируулахдаа app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Баннер удирдах цэсийг сонгож орно.

Нүүр баннерууд хэсгээс Баннер нэмэх товчлуурыг дарж, баннер нэмнэ.

Баннер нэмэх товчлуурыг дарахад Баннер нэмэх цонх нээгдэнэ.

  • 1-р хэсэгт Баннерын үндсэн зургийг оруулах ба дээр нь дарж, өөрийн төхөөрөмжөөс тохирох зургийг оруулна. Баннер зургийн хэмжээ нь 900x400px байвал зохимжтой.

  • 2-р хэсэгт Холбоос буюу тухайн баннерын дэлгэрэнгүй товчлуурыг дарахад очих холбоос юм. Жишээлбэл, бараа хямдралын баннер оруулсан бол хямдралын холбоос руу чиглүүлэх юм. demo.shop.mn/products=?sale гэх зэргээр холбоосыг бичнэ.

Баннерын мэдээллийг оруулсны дараагаар Баннер нэмэх товчлуурыг дарж, баннерыг хадгална.

Баннер амжилттай нэмэгдэхэд доорх байдлаар нүүр баннерууд харагдана. Оруулсан баннерын холбоосыг засах боломжтой.

Нэмэлтээр Толгой баннер текстийг оруулж өгөх боломжтой ба энэ нь дэлгүүрийн хамгийн дээд хэсэгт байрлана. Энд богино Манай захиалга 24 цагийн дотор хүргэгдэнэ гэх зэрэг мэдээллийн чанартай текстийг оруулбал зохимжтой.

АНХААРАХ: Толгой баннер текстийг зөвхөн Standard болон түүнээс дээш багц худалдаж авсан дэлгүүрүүд ашиглах боломжтой.

Ийнхүү таны дэлгүүр гоёмсог баннертай болж, мэдээлэл хүргэхэд хялбар боллоо! 🥳

Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ