
Та хэрэглэгчдийн захиалгыг хянах боломжтой ба данс шилжүүлгээр хийгдсэн захиалгын төлөвийг Захиалга цэсээс шинэчлэх, засах үйлдлүүдийг хийнэ.
Захиалгын жагсаалтыг хянахдаа app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Захиалга цэсийг сонгож орно.
Захиалга хуудсанд бүх захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл байрлана. Захиалгын дугаар, нэр, имэйл, утасны дугаараар хайлт хийх болон захиалгын хэлбэр, төрөл болон төлөв зэргээр шүүлт хийх харах боломжтой. Нэг захиалгын дэлгэрэнгүйг харахдаа тус захиалгын багана дээр дарах эсвэл баруун хэсэгт байрлах Харах гэсэн үйлдэл дээр дарна.

Захиалгын дэлгэрэнгүй хуудас нь Захиалсан бараануудын мэдээлэл, Төлбөрийн мэдээлэл Хэрэглэгчийн мэдээлэл, Хүргэлтийн төрөл, Захиалга авах салбар, Захиалгын үйл явц, Хэрэглэгчийн бүртгэл болон Тэмдэглэл үлдээх хэсгүүдээс бүрдэнэ.
Данс шилжүүлгээр захиалга хийгдсэн бол баруун дээд эсвэл Төлбөрийн мэдээлэл хэсгээс Төлсөн болгох товчлуурыг дарж, төлсөн болгоно. Мөн Нэхэмжлэл илгээх товчлуур дээр дарж төлбөрийн мэдээллийн нэхэмжлэлийг захиалагчийн имэйл руу дахин илгээж болно.

Төлсөн болгох товчлуурыг дарахад Төлбөрийн гүйлгээ баталгаажуулах цонх гарч ирэх ба баталгаажуулалтыг хийнэ.

Захиалгын дэлгэрэнгүй хуудасны баруун дээр хэсэгт байрлах Засах товчлуурыг дарж, захиалгын мэдээллийг засах боломжтой. Захиалагчийн мэдээлэл, хүргэлтийн мэдээлэл, салбарын хаяг, төлбөрийн сонголт болон захиалгын төлөвийг засах хуудаснаас өөрчлөн, шинэчилж болно. Хэрэв захиалгыг цуцлах шаардлагатай бол Захиалга цуцлах товчлуурыг дарж, захиалгыг цуцална.

Захиалга нь Төлөгдсөн төлөвт шилжсэн бол үйлдэл хийх товчлуур нь Ирж авсан болж өөрчлөгдөх ба хэрэв захиалгыг салбар дээрээс ирж авсан бол Ирж авсан товчлуур дээр дарж, төлөвийг Хүргэгдсэн болж шинэчлэх боломжтой. Хэрэв хүргэлтээр авах бол Хүргэсэн товчлуур дээр дарж, Хүргэгдсэн төлөв руу шинэчилнэ.

Захиалга нь хүргэгдэж, бүрэн үйлдэл хийгдэж дууссан бол доорх байдлаар харагдана.

Захиалгатай холбоотой бүх үйлдлийг он цагийн дарааллаар харуулсан Захиалгын үйл явцыг захиалгын дэлгэрэнгүй хуудасны баруун хэсгээс харах боломжтой.

Хэрэв захиалгыг буцаах шаардлагатай бол Захиалсан бараанууд хэсгээс Бараа буцаах товчлуурыг дарахад Барааг буцаах цонх нээгдэнэ. Барааг буцаахад Буцааж буй шалтгаан болон буцаах тоо ширхгийг оруулах шаардлагатай. Буцааж буй шалтгааныг өгөгдсөн сонголтуудаас сонгон оруулна. Зохих мэдээллүүдийг оруулсны дараа Бараа буцаах товчлуур дээр дарж, барааг буцаана. Доорх зурагт бараа тус бүрийг нэг ширхгээр захиалсан тул ихдээ 1 ширхгийг буцаах боломжтой байна.

Буцаалт хийхэд захиалсан бараанд боломжит тоо ширхэг үлдсэн бол Хагас буцаасан төлөвт шилжинэ. Хэрэв бүх тоо ширхгийг буцаасан бол Бүтэн буцаасан төлөвтэй болох юм.

Бусад ажилтнуудад зориулан тус захиалгын тухай тэмдэглэл үлдээх боломжтой. Жишээлбэл, энэ барааг буруу захиалсан тул буцаалт хийсэн болно гэх мэтээр мэдээлэл өгөх зорилгоор тэмдэглэл үлдээнэ.

Оруулсан тэмдэглэл нь доорх байдлаар бусад ажилтнуудад харагдана.

Ингэснээр та захиалгаа бүрэн хянаж чаддаг боллоо! 🥳
Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ