
Та өөрийн дэлгүүрийн хэрэглэгчдэдээ зориулж купон хямдрал зарлах боломжтой. Хэрэглэгч купон урамшууллыг ашиглан худалдан авалт хийх үедээ хөнгөлөлт эдлэх юм.
Купон үүсгэхдээ app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Купон цэсийг сонгож орно.
Баруун дээр хэсэгт байрлах Купон үүсгэх товчлуурыг дарж, купон урамшууллыг үүсгэнэ.

Купон үүсгэх товчлуурыг дарснаар Купон шинээр үүсгэх нүүр хуудас гарч ирэх ба купоны мэдээллийг оруулна.
1-р хэсэгт Купоны үндсэн нэрийг оруулж өгнө. Жишээлбэл, Нээлтийн урамшуулал гэх мэт
2 дахь хэсэгт Купоны тайлбар буюу дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ. Купоны тайлбарыг заавал оруулах шаардлагагүй.
Купон кодыг заавал үүсгэх шаардлагатай ба энэхүү кодыг ашиглан хэрэглэгч нь купон урамшууллыг эдлэх юм. Код үүсгэх хэсгийг дарж, шаардлагыг хангасан бэлэн код үүсгэх боломжтой. Код нь зөвхөн латин үсэг болон тоо орсон, үргэлжилсэн нэг, зай аваагүй код байх ёстой. Жишээлбэл, WELCOME2025.
3-р хэсэгт Хямдралын төрлийг сонгоно. Купон урамшуулал нь үнийн дүнгээс эсвэл хувиар хямдруулах эсэхийг сонгох юм.
Хямдралын үнийн дүн төрөл нь тодорхой хэмжээний үнийн дүнг зааж өгснөөр захиалгаас тухайн дүнг хасна. Жишээлбэл, 10'000 гэсэн үнийн дүнг оруулбал 49'900 төгрөгийн захиалга дээр энэхүү купоныг ашиглахад 39'900 болж хямдарна.
Хямдралын хувь нь захиалгын хүргэлт ороогүй үнийн дүнгээс хувьчилж бодон, хямдарна. 20% гэсэн утга оруулахад купон урамшуулал нь захиалгын дүнг 20% хямдруулах юм.
Купоныг ашиглах тоо хязгаарыг мөн оруулж өгч болох ба Нийт ашиглуулах тоо хэсэгт бичнэ. Хэрэв хязгааргүй ашиглах боломжтой бол хоосон орхино.
Купон урамшуулал нь тодорхой хугацаанд явагдах бол Купоны эхлэх огноо цаг болон дуусах огноо цагийг оруулж өгөх боломжтой.

Зохих мэдээллүүдийг бөглөж дууссаны дараагаар Купон үүсгэх товчлуурыг дарж, купон урамшууллыг үүсгэнэ. Таны үүсгэсэн купон урамшуулал нь Купон удирдах хэсэгт харагдах ба купоныг засварлаж, устгаж болно. Доорх тохиолдолд хэрэглэгч нь WELCOME2025 гэсэн купон кодыг ашиглан 25% хөнгөлөлт эдлэх юм.

Ингэснээр та хэрэглэгчдэдээ зориулсан купон урамшууллыг үүсгэж чаддаг боллоо! 🥳
Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ