Автомат төлбөрийн систем тохируулах
ЭрмүүнЭрдэнэхуяг
Хөгжүүлэгч
Автомат төлбөрийн систем тохируулах
Төлбөр, тооцоо

Автомат төлбөр тооцоог тохируулснаар захиалгын төлбөр тооцоог автоматжуулах боломжтой болно.

Автомат төлбөрийн систем тохируулахдаа app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Автомат төлбөр цэсийг сонгож орно.

АНХААРАХ: Автомат төлбөрийн систем нь зөвхөн Standard болон түүнээс дээш багц худалдаж авсан дэлгүүрүүдэд хүчинтэй болохыг анхаарна уу.

Автомат төлбөр хүлээн авах эрх үүсгэснээр бараа бүтээгдэхүүнээ худалдахдаа хэрэглэгч бүх төрлийн банкны аппликэйшн ашиглан төлөх боломжтой ба таны данс руу төлбөр ямар нэгэн саатал, хүлээлтгүйгээр шууд орж ирэх юм.

Таны банкны данс нь хувийн эсвэл байгууллагын данс гэдгээс хамааран та Хувь хүн эсвэл Байгууллага гэсэн сонголтоос сонгож үргэлжлүүлнэ.

Жич: Автомат төлбөр нь QPay-р дамжин төлөгддөг тул Qpay-н шимтгэл болох 1% хасагдах болно.

Та хувь хүнээр үйл ажиллагаа явуулдаг бол Хувь хүнээр эрх үүсгэнэ. Овог, нэр, регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, холбоо барих дугаар болон имэйл хаяг зэрэг мэдээллийг бөглөснөөр эрх амжилттай үүснэ.

Регистрийн дугаар нь үнэн зөв байх шаардлагатай бөгөөд хуурамч дугаар оруулсан үед эрх үүсэх боломжгүйг анхаарна уу.

Үйл ажиллагааны чиглэлийг өгөгдсөн жагсаалтаас өөрт тохирох нэг чиглэлийг заавал сонгож тохируулна.

Хэрэв төлбөрийн данс нь байгууллагын нэр дээр байдаг бол Байгууллагаар эрх үүсгэнэ. Байгууллагын нэр, регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, үүсгэн байгуулагчийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих дугаар болон имэйл хаяг гэсэн мэдээллүүдийг заавал бөглөх шаардлагатай.

Зохих мэдээллүүдийг үнэн зөв бөглөснөөр мерчант эрх маань амжилттай үүснэ.

Одоо таны дэлгүүр нь автомат төлбөр тооцооны системтэй, автоматажсан захиалгатай дэлгүүр боллоо! 🥳

Shop.mn - Онлайн худалдааны цахим платформ