Өөрийн хувийн домэйн нэр холбох
ЭрмүүнЭрдэнэхуяг
Хөгжүүлэгч
Өөрийн хувийн домэйн нэр холбох
Ерөнхий мэдлэг

Домэйн нэр нь онлайн орчинд бизнесээ таниулах, хэрэглэгчдэд хандах замыг нээж өгдөг чухал үйлчилгээ бөгөөд хэрэглэгчид тухайн нэрээр дамжуулан вэб хуудсанд ханддаг.

Shop.mn нь таны дэлгүүрт зориулж нэр.shop.mn гэсэн домэйнээр хангаж өгдөг. Хэрэв та өөрийн гэсэн домэйн нэртэй бол энэхүү анх өгөгдсөн домэйн нэрийг солих боломжтой.

АНХААРАХ: Өөрийн хувийн домэйн нэрийг зөвхөн Ultimate болон түүнээс дээш багц авсан дэлгүүрүүд холбох боломжтойг анхаарна уу.

Хувийн домэйн нэр холбохдоо app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Дэлгүүрийн тохиргоо цэсийг сонгож орно. Дэлгүүрийн тохиргоо хуудасны доод хэсэгт Хувийн домэйн нэр тохируулах хэсэг байна.

Домэйн нэр оруулах хэсэгт өөрийн домэйн нэрийг бичиж, Тохируулах товчлуурыг дарна. Жишээлбэл, example.mn гэх мэтээр оруулна.

Тохируулах товчлуурыг дарахад дараах Домэйн нэр тохируулах зааврыг харуулсан цонх нээгдэнэ. Өөрийн хувийн домэйн нэрийг холбоход домэйнийг IP хаягаар заавал чиглүүлэх шаардлагатай тул та өөрийн домэйн нэрээ бүртгүүлсэн байгууллагын системээр нэвтрэн DNS удирдах хэсэг рүү ороод, A record буюу IP хаяг руу чиглүүлэх хэсэгт 202.131.1.6 гэсэн IP хаягийг оруулна.

Хэрэв таны домэйн Датаком компани дээр бүртгэлтэй бол дараах зааврын дагуу тохируулах боломжтой.

  • manage.datacom.mn холбоосоор та Датакомын хэрэглэгчийн панелд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.

Имэйл хаяг нь таны домэйн бүртгүүлсэн эзэмшигчийн имэйл хаяг байх ба нууц үг хэсэгт шинээр хэрэглэгч болох үед танд илгээгдсэн нууц үгийг хийж нэвтэрнэ. Хэрэв та нууц үгээ мартсан бол Нууц үгээ мартсан уу? хэсэгт хандаж, нууц үгээ сэргээх боломжтой.

  • Нэвтэрсний дараагаар доорх зурагт тодруулсан аль ч Домэйн нэр цэсэд хандаж, өөрийн бүртгэлтэй домэйн нэрийг жагсаалтыг гаргана.

  • Домэйн нэрийн жагсаалтаас тохиргоо хийх гэж буй домэйн нэрийн Удирдах товчлуурыг дарна.

  • Домэйн удирдлагын зүүн цэсээс DNS удирдлага хэсгийг сонгоно.

  • IP хаягаар чиглүүлэх тул Шинийг нэмэх A record товчлуур дээр дарж, A record нэмэх хэсгийг нээнэ.

  • Хоёр A record нэмэх шаардлагатай ба Хост нэр хэсэгт эхлээд @ гэж оруулна. Арын домэйн нэрийг бичих шаардлагагүй.

  • IPv4 хаяг хэсэгт 202.131.1.6 гэсэн IP хаягийг чиглүүлж өгнө. Ингэснээр таны хувийн домэйн нэр нь Shop.mn-ийн үүсгэсэн дэлгүүрт тань холбогдоно.

  • TTL хэсэгт 7200 гэсэн утгыг оруулахад хангалттай.

Хоёр дахь A record-ийн Хост нэрийг www гэж оруулж өгнө. Бусад IPv4 болон TTL хэсэгт дээрх утгуудтай адил оруулна. Энэ нь таны хувийн домэйнд www.example.mn болон example.mn гэж аль ч нэршлээр хандах боломжтой болгож байгаа юм.

Жич: DNS мэдээлэл шинэчлэгдэхэд дэлхий дахинд тархах хугацаа гэж байдлаг тул DNS тохиргоог сольсноос хойш 24 цагийн дараа шинэчлэлт бүрэн хийгддэг.

Зөв тохиргоо хийгдсэнээс хойш 24 цагийн дотор таны домэйн нэр идэвхжих ба үүний дараа Домэйн нэр шалгах товчлуурыг дарж шалгана. Тохиргоо зөв хийгдсэн бол таны хувийн домэйн нэр холбогдож, Идэвхтэй төлөвт амжилттай шилжинэ.

Таны дэлгүүрт ийнхүү хувийн домэйнээр хандах боломжтой боллоо! 🥳

Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ