
Хэрэв та Standard багц худалдаж авсан бол нэмэлтээр нэг дэлгүүрийн ажилтан урьж, ажиллуулах боломжтой. Ultimate багц болон түүнээс дээш багцтай бол хязгааргүй ажилтны тоотой байж болно.
Дэлгүүрийн ажилтан нь дэлгүүрийг удирдах админ хэсэгт нэвтрэх эрхтэй болох бөгөөд ажилтан бүр өөрийн гэсэн үүрэгтэй байна.
Дэлгүүрийн ажилтан урихдаа app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Ажилтан удирдах цэсийг сонгож орно.
Ажилтан удирдах нүүр хуудасны баруун дээр байрлах Шинээр удирдах товчлуурыг дарж, ажилтан руу урилга явуулна.

Шинээр урих товчлуур дээр дарахад Шинээр ажилтан урих гэсэн цонх нээгдэх ба ажилтны имэйл хаягийг оруулна. Имэйл хаягийг оруулсны дараагаар Нэмэх товчлуурыг дарж, урилгыг илгээнэ.

Нэмэх товчлуурыг дарахад оруулсан имэйлтэй хэрэглэгч нь Урих хүмүүсийн жагсаалтад орох ба ажилтны үүргийг сонгож хуваарилна. Үүрэг бүр нь өөр хандах эрхтэй бөгөөд жишээлбэл, Нягтлан бодогч эрхтэй ажилтан нь зөвхөн Захиалга болон Орлогын тайлан цэсэд хандах бол Системийн админ нь бүх цэсэд хандах эрхтэй байна.

Урилгыг илгээсний дараагаар Илгээсэн урилга хуудсанд дэлгүүрийн удирдах эрхийн урилгуудын жагсаалт харагдана.

Урилга илгээсэн ажилтны имэйлд Дэлгүүр удирдах эрхийн урилга доорх загвартай адил ирнэ. Урилга хүлээн авах товчлуурыг дарснаар ажилтан урилгыг хүлээн авах юм.

Урилгыг хүлээн авснаар ажилтан нь Шинээр бүртгэл үүсгэнэ.

Бүртгэл үүсгэсний дараагаар Дэлгүүрийн ажилтны урилгыг хүлээн авна.

Урилгыг хүлээн авсны дараа бүртгэлээ заавал баталгаажуулах шаардлагатай тул имэйл-д илгээсэн 6 оронтой кодыг оруулж баталгаажуулна.

Имэйл баталгаажсанаар дэлгүүрийн ажилтнаар амжилттай бүртгэгдэж, админ хэсгийн самбар харагдах болно.

Ажилтан удирдах хэсгээс харвал шинээр ажилтан нэмэгдсэн байна.

Ингэснээр таны дэлгүүр нь олон ажилтантай болох боломжтой боллоо! 🥳
Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ