Дэлгүүрийн дизайныг тохируулах
ЭрмүүнЭрдэнэхуяг
Хөгжүүлэгч
Дэлгүүрийн дизайныг тохируулах
Бусад зааврууд

Та өөрийн дэлгүүрээ брэнд, өнгө төрх, уур амьсгалдаа оруулж, дэлгүүрийн харагдах үндсэн дизайныг тохируулах боломжтой.

Дэлгүүрийн дизайныг тохируулахдаа app.shop.mn админ хэсэгт өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараагаар хажуу цэсээс Дизайн тохиргоо цэсийг сонгож орно.

Дэлгүүрийн лого, Үндсэн текст фонт, Үндсэн өнгө, Хүрээний муруй болон Бүтээгдэхүүний зургийн харьцааг дизайн тохиргоо хэсгээс тохируулж болно.

Өөрийн Дэлгүүрийн логог оруулж өгснөөр таны дэлгүүрийн таних тэмдэг болж өгөх ба дэлгүүрийн дээд хэсэгт харагдах болно. Лого нь 190x40 хэмжээст бүхий ар дэвсгэргүй, тод илэрхийлэх өнгөтэй байвал зохимжтой байна. Логог оруулсны дараагаар Лого хадгалах товчлуурыг дарж, хадгална.

Дэлгүүрийн бичвэр Үндсэн текст фонтыг солих боломжтой бөгөөд бэлэн өгөгдсөн 6 ялгаатай төрлийн текст фонтоос өөрийн хэв маягт тохирох нэг фонтыг сонгож, хадгална.

Үндсэн өнгө нь бүх товчлуур болон бусад тод өнгөөр илэрхийлэх хэсгүүдэд харагдана. Тохируулагдсан өнгөнүүдээс сонгох эсвэл өөрөө хүссэн өнгөө өгч, тохируулж болно. Өнгө сонгохдоо аль болох тод өнгийг сонговол зохимжтой.

Дэлгүүрийн өөрийн хэв маяг, зан чанарт тохируулан хүрээний муруй болон бүтээгдэхүүний зургийн харьцааг тохируулж болно. Зургийн харьцаа нь таны бүтээгдэхүүний зургаас хамаарч өөрчлөгдөж болно. Жишээлбэл, хувцас зардаг дэлгүүр нь 3/4 эсвэл 9/16 босоо харьцаатай зургаар бараагаа харуулбал илүү тохиромжтой.

Таны дэлгүүр одоо хэв маягтаа нийцсэн дэлгүүр боллоо! 🥳

Shop.mn - Онлайн дэлгүүрийн цахим платформ